өдөр
шөнө
×

Өглөөний дасгал зүрх судасны өвчнөөс сэргийлдэг

Зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулахын тулд хэзээ спортоор хичээллэвэл хамгийн ашиг тустай болохыг Нидерландын эрдэмтэд тодруулжээ. Лейдений их сургуулийн Анагаахын төвийн мэргэжилтнүүд 42-78 насны 85 мянга гаруй хүмүүсийн үзүүлэлтийг судалж дүн шинжилгээ хийжээ. "Оролцогчид туршилтын явцад гартаа трекер зүүсэн ба түүгээр тухайн хүний хөдөлгөөний идэвхийг тодорхойлж байлаа. 6-8 жилийн хугацаанд оролцогчдоос 2911 нь зүрхний дутагдал, 796 нь инсульт тусчээ. Эрдэмтэд дараа нь хоногийн аль үед оролцогчид хамгийн их хөдөлгөөнтэй байсныг тодруулж өвчин эмгэгийн бүртгэлтэй харьцуулав. Өглөөний 8-11 цагийн хооронд дасгал сургуулилт хийдэг хүмүүст зүрх, судасны өвчин тусах эрсдэл хамгийн бага байна" гэж “European Journal of Preventive Cardiology” бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top