өдөр
шөнө
×

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй 12 жимс жимсгэнэ

“Хорт хавдар туссан үед, мөн энэ өвчнөө эмчлүүлж эдгэрсний дараа жимс жимсгэнэ хэрэглэх нь хүч тамираа хурдан нөхөн сэргээхэд нэн тустай. Ийм 12 жимс жимсгэнэ бий, тэдгээрт агуулагддаг их хэмжээний полифенолууд (ургамлын нэгдлүүд) бол үрэвслийн эсрэг тэмцэж эсүүдийг хамгаалдаг” хэмээн хоол зүйч Рейчел Линк зөвлөв.
Алим: Алим бол кали, пектин, С витаминаар баялаг. Эдгээр тэжээлийн бодисуудын ачаар алим нь хорт хавдрын эсүүдийг өсч олшрохыг зогсоодог. Мөн дархлаанд тустай. 
Нэрс: Хорт хавдартай хүмүүс химийн эмчилгээ хийлгэж байхдаа энэ жимсийг хэрэглэвэл сайн. Нэрс түүнчлэн ой тогтоолтыг сайжруулдаг, юм сурах явцыг хөнгөвчилдөг тул томчууд, хүүхдүүдэд нэн тустай жимс.
Лийр: Энэ жимс бол пектин, С витаминаар баялаг, иймээс дархлаа дэмждэг. Түүнээс гадна лийр нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг. 
Гүзээлзгэнэ: Их хэмжээний антиоксидант агуулдаг учраас хорт хавдрын эсүүдийн өсөлт, агрегацийг дарамталдаг.
Апельсин: С витаминаар баялаг, дархлаа бэхжүүлдэг энэ жимс нь хорт хавдрын эсүүдийн тархалтыг зогсооход тустай, мөн төмрийн шингэцийг сайжруулдаг. Химийн эмчилгээний үед цус багадах үзэгдэл ажиглагддаг тул апельсин идэх хэрэгтэй. 
Гадил: Хорт хавдрыг эмчлүүлэх үеэр гүйлгэх эсвэл өтгөн хатаж магадгүй. Харин гадилд агуулагддаг эслэгүүд нь гэдэсний эрүүл мэндэд тустай бол пектин бодисын ачаар бүдүүн гэдэсний хорт хавдрын эсүүдийн тархалтыг дарамталдаг. 
Нимбэг: Нимбэг С витаминаар арвин, иймээс хорт хавдрын эсүүдийн тархалтаас сэргийлнэ. Түүнд агуулагддаг димонен хэмээх идэвхтэй нэгдэл нь өвчтөний сэтгэцэд үзүүлж буй хорт хавдрын таагүй нөлөөг бууруулдаг. 
Анар: Химийн эмчилгээний үед сурах, танин мэдэхүйн чадвар буурч болзошгүй, энэ үед анарыг хэрэглэвэл ой тогтоолт ба анхаарал төвлөрөлт сайжирдаг. Түүнчлэн цацраг эмчилгээний үед үе мөч өвдвөл анар жимс эдгээнэ. 
Интоор: Түүнд их хэмжээний бета-каротин, лютеин, зеаксантин бий, ургамлын эдгээр нэгдэл нь бусад тэжээллэг бодисын хамт хорт хавдрын эсүүдийн өсөлтийн эсрэг тэмцдэг. 
Бөөрөлзгөнө: Энэ жимс нь С витамин, полифенолоор (эллаговая, галловая, хлоргеновая кислоты) баялаг бөгөөд хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг. Мөн уушигны хорт хавдрын эсүүдийг устгахад тусалдаг.
Ялма (Morus alba L): Түүнд С витамин, төмөр бий, иймээс цус багадалтаас хамгаална. Ш агуулагддаг лигнин бодис бол дархлааг бэхжүүлж хорт хавдрын эсрэг тэмцдэг. 
Грейпфрут: Энэ жимс дархлаанд сайн. Түүнд агуулагддаг каротиноид пигмент ликопин нь эмчилгээний хүчтэй нөлөөтэй, хавдрын эсүүдийн хуваагдал ба ДНК-н мутацийг зогсоож эрчүүдийг түрүү булчирхайн хорт хавдраас, харин эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top