өдөр
шөнө
×

Гэрэлтүүлэг оюуны чадварт нөлөөлдөг гэв

“Нарны гэрэл, гэрэлтүүлгийн түвшин хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэцэд төдийгүй авхаалж самбаа, оюуны чадварт ч нөлөөлдөг” гэж АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны бүтээлийг “Medicalxpress” нийтэлжээ. Эрдэмтэд туршилтаа Африкийн 2 хархан дээр явуулсан, эдгээр мэрэгч нь өдрийн амьдралтай амьтад аж. Хархуудыг лабиринт буюу төөрдөг байшинд оруулж туршжээ. 1-р хархын өрөө 50 люкс (тасалгааны гэрэл) гэрэлтүүлэгтэй бол нөгөө хархыг 1000 люкс (супер маркет дэлгүүрийнх шиг) гэрэлтэй өрөөнд байлгасан. 2-р харх энэ төөрдөг байшингаас илүү хурдан гарч чадсан бол 1-р харх маш удсан. Түүнийг судлахад гиппокампын нейронуудын холбоо нь 30% буурсан нь тогтоогдсон гэж эрдэмтэд тайлбарлав. “Өвөл, намрын улиралд нарны гэрэл багасах үед өдрийн амьдралын хэв маягтай амьтдын ой тогтоолт, логик сэтгэлгээ буурдаг. Үүнтэй холбогдуулах дуулгахад жилийн ихэнх хугацаанд бүрхэг байдаг хотуудад амьдардаг хүмүүсийн авхаалж самбаа, оюуны чадвар доогуур түвшинд байх магадлалтай.... Хүний танин мэдэхүйн чадвар шөнийн нөхцөлд дасан зохицож чадахгүй, өөрөөр хэлбэл та харанхуйд үр бүтээлтэй ажиллаж чадахгүй.... Өдөр гадаа гудамжинд гэрэлтүүлгийн түвшин 10000 -20000 люкс байдаг, иймээс хүмүүс өдөрт ядаж 15-30 минут гадаа гудамжинд гарч байх хэрэгтэй. Мөн гэрлийн эмчилгээ хийлгэж болно” гэж Америкийн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top