өдөр
шөнө
×

Казахстанд ковидоор өвчлөгсдийн тоо нэмэгдэв

Казахстан улсад сүүлийн өдрүүдэд коронавирүсийн халдвар улам нэмэгдэж байна. Өнгөрсөн 1 хоногт коронавирүсийн 139 халдвар нэмж бүртгэгдсэн тухай тус орны албаны хүмүүс мэдээллээ. Харин өмнөх өдөр нь энэ тоо 116 байсан юм. “Өнөөдөр манай улсад ковидтой 854 хүн эмчлүүлж байна, тэдний 122 нь эмнэлэгт хэвтсэн, 732 нь амбулаториор эмчлүүлж байгаа. 5 хүний бие маш хүнд, 7 хүн хүндэвтэр, харин 1 хүн хиймэл амьсгалын аппаратанд орсон ” хэмээн Казахстаны Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 
19,2 сая хүн амтай Казахстан улсад нийт 11,6 сая коронавирүсийн тес хийжээ. 2020 оны 3 сараас хойш тус улсад 1'396'204 хүн короанвирүсийн халдвар авч 13693 нь ковидоор нас баржээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top