өдөр
шөнө
×

Дархлаагаа бэхжүүлье гэвэл хөдөлгөөнийг эрхэмлэ

“Хүйтний улиралд хүмүүсийн дархлаа буурч том жижиггүй амьсгалын замын өвчин тусах нь олширч эмнэлгийн оочир дугаарлал ч ихэсдэг. Ихэнх тохиолдолд энэ нь амьдралын буруу хэв маяг, их даарснаас болдог. Азаар нөхцөл байдлыг залруулж болно, эм тариа хэрэглэлгүй биеийн дархлааг дээшлүүлэх арга бий. Хүн өөрөө хичнээн идэвхтэй, хөдөлгөөнтэй байх тусам биеийн дархлаа өндөр байдаг. Энд биеийн дасгал, гимнастикийг тогтмол хийх нь гол үүрэг гүйцэтгэдэг, мөн зөв хооллолт их чухал. Түүнээс гадна цэвэр агаарт байнга зугаалах хэрэгтэй, нойроо сайн авч эерэг сэтгэл хөдлөлийг эрхэмлэ. Дархлаагаа сайжруулахын тулд хүмүүс иммуностимулятор ба иммуномодулятор их авдаг, гэвч эдгээрийг эмчийн жоргүй хэрэглэж болохгүй. Харин биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрэглэж болно, гэхдээ нэг зүйлийг анхаар. Хэрэв та амьдралын эрүүл хэв маягийг баримталдаггүй бол биологийн идэвхт бүтээгдэхүүнд огт үйлчлэхгүй. Тиймээс та идэвхтэй хөдөл, цана тэшүүрээр гулга.... Зөв хоолло, ханатал сайхан нойрсч бай, тэгсэн цагт дархлаа өндөр байж эрүүл саруул байх болно” хэмээн Оросын эмч Евгения Анисифорова зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top