өдөр
шөнө
×

Ковидоос жилийн дараа инфаркт, инсульт болох эрсдэлтэй гэв

Коронавирүсийн халдвар авч өвчлөөд эдгэрснээс хойш бүтэн жилийн дараа инсульт, инфаркт тусах эрсдэлтэй тухай Оросын анагаах ухааны дэд эрдэмтэн, зүрхний эмч Алексей Жито мэдэгдлээ. “Зарим хүн ковид туссанаас хойш бүтэн жилийн турш биеийн байдал хэвэндээ орохгүй тохиолдол гарсан. Ковид бол зүгээр нэг вирүсийн өвчин биш, зүрх судасны өвчин гэдгийг бүгд ойлгох ёстой. Улмаар судсуудын дотор хана, эндотелийг гэмтээдэг, иймээс ковидоо эмчлүүлж эдгэрсний дараа бүтэн жил өнгөрсөн ч инсульт, инфаркт болох эрсдэл бий...  Өөрөөр хэлбэл, гэмтсэн судсууд дээр “товруу” амархан “ургадаг”. Инсульт, инфаркт ялангуяа эрчүүдэд илүүтэй тусах хандлага ажиглагдсан, яагаад гэвэл тэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад өвчнийг илүү хүнд даван туулдаг. Тэр тусмаа 40-50 насны эрчүүдэд их хамаатай. Харин эмэгтэйчүүдэд үс унах үзэгдэл ажиглагдлаа. Ковид тусч эдгэрснээс хойш бүтэн жилийн дараа гэдгийн онцлон тэмдэглэе. Түүнчлэн эрчүүд ба 
эмэгтэйчүүдэд дархлааны системийн өвчин (аутоиммунные заболевания) үүсэх эрсдэл нэмэгдсэн” хэмээн тэрбээр зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top