өдөр
шөнө
×

Зүрх судасны өвчин биеийн галбираас хамаардаг 

--ОХУ-ын анагаах ухааны доктор, кардиологч Айдар Шарафеевийн зөвлөгөө-- 
Зүрх судасны өвчин тусах эрсдэл хүмүүсийн бие галбираас ихээхэн хамааралтай. Хамаг асуудал өөхний жигд бус тархалттай холбоотой. Гэдэсний өөхлөлт нь зүрх судасны өвчин тусах гол хүчин зүйл болдог. Гэдэсний өөхлөлтийг 2 ангилж үздэг. Гэдэс хавьцаа өөх илүү хуримтлагдсан бол “алим” хэлбэрийн, харин ташаа хавиар өөхөлсөн бол “лийр” гэж ангилдаг. “Алим” хувилбарын өөхлөлт илүү аюултай, учир нь зүрх судасны өвчин тусах эрсдэл илүү өндөр. Иймээс эмэгтэйчүүдийн бэлхүүсийн хэмжээ 94 см-ээс их байх ёсгүй, харин эрчүүдийнх 102см-ээс ихгүй байвал зохино. Хэрэв дээр дурдсан үзүүлэлтээс их бол зүрх судасны өвчин тусах эрсдэл 1,5 дахин нэмэгдэнэ. Гэдэсний өөхлөлт ялангуяа 35-45 насны хүмүүсийн хувьд онцгой аюултай. Гэдэсний дотор өөх биеийн галбирт нөлөөлдөг төдийгүй нэг ёсны дааврын эрхтэн бөгөөд 30 орчим биологийн идэвхт бодис ялгаруулдаг. Тэдгээрийн ихэнх нь зүрх судасны системд сөрөг нөлөөлж атеросклероз, тромб үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top