---Оросын анагаах ухааны доктор, хоол зүйч эмч Михаил Гинзбургийн зөвлөгөө---
Уураг тархины ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг, нэн ашигтай олон төрлийн хүнс бий. Жишээлбэл: маалингын тос, маалингын үр, тослог загас. Энэ 3 хүнсийг уураг тархины үнэнч нөхөд гэж хэлж болно. Маалинга, маалингын тос, тослог загас нь "омега-3" тосон хүчлээр баялаг, ийм учраас уураг тархины ажиллагааг сайжруулж түүнийг янз бүрийн өвчнөөс сэргийлдэг. Түүнчлэн омега -3 хүчил нь стрессийн эсрэг үйлчилгээтэй.
Маалингын тос ууснаар мөн ой тогтоолт сайжирна. Өдөрт маалингын тосоос 1-1,5 хоолны халбага уухад омега -3 тосон хүчлийн хоногийн хэрэгцээгээ авах юм. Гэхдээ түүнийг хөргөгчинд хадгалах хэрэгтэй, эс тэгвэл гашуун амттай болдог.
Харин тослог загасанд агуулагддаг омега 3 бол тархинд сайн төдийгүй судсуудыг бэхжүүлэх, судасны ханыг цэвэрлэх, артерийн даралтыг хэвийн болгох, зүрхний өвчнөөс сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах зэрэг олон талын ашигтай. Тослог загасаас дурдвал: Май загас, яргай, хар амар, тамаа, хальпинь.