өдөр
шөнө
×

Элэг ямар хүнсэнд дуртай вэ?

Орчин үед элэгний өөхлөлт бүр залууст болон архи уудаггүй хүмүүс хүртэл ажиглагдах болжээ. Үүний гол шалтгаан нь хийжүүлсэн ундаа, өөх тос ихтэй хоол, химийн нэмэлтүүд, мөн лаазалсан хүнс хэтрүүлж хэрэглэх. Элэг өөрөө нөхөн сэргэх чадвартай, иймээс зөв хоол хүнс хэрэглэхийг эрхэмлээрэй. Элгэнд ашигтай хүнсийг санал болгож байна. 
* Улбар шар, улаан өнгөтэй жимс, ногоо бол элгэнд тустай, ялангуяа доторх нь  ийм өнгөтэй бол. Лууван, хулуу грейпфрут нь яг антиоксидант шиг үйлчилдэг. Мөн чанасан лууванд агуулагддаг фалькаринол гэдэг бодис нь хавдрын эсрэг үйлчилгээтэй. Хулуунд "Т" гэдэг ховор витамин бий, үүний ачаар өөх тостой болон хүнд хоол сайн шингэдэг. 
* Элэг өөрөө чихэрлэг хүнсэнд дуртай, иймээс бялуу, чихрийг хатаасан жимсээр орлуулахыг хичээ. Хамгийн ашигтай нь чангаанз, түүнд агуулагддаг фенолууд нь “муу холестерин”-ы түвшнийг бууруулдаг. 
*Ламинари буюу далайн байцааны ачаар хоол бараг эм болж хувирдаг. Яагаад гэвэл, түүний навчны 5% нь альгины хүчлийн давс. Альгинатууд нь химийн идэвхтэй нэгдлүүдийг (хүнд металлын давсууд гм) холбож элгийг цэвэрлэхэд тусалдаг. Түүнээс гадна далайн байцаанд йод их хэмжээгээр агуулагддаг учраас бамбай булчирхайн эрүүл мэндэд тустай. 
* Оливын, маалингын зэрэг ургамлын тосыг хэрэв хүйтэн аргаар шахаж гаргаж авсан бол элгэнд эерэг, таатай нөлөөтэй. Эдгээр тосны ачаар биед липидүүд хуримтлагдаж хортой бодисуудыг гадагшлахад нөлөөлнө. 
*Тараг, йогуртыг өдөр бүр хэрэглэвэл сайн, энэ нь гэдэсний бичил орчныг эрүүлжүүлж бие махбодиос хортой бодисуудыг гадагшлуулдаг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top