өдөр
шөнө
×

Спорт хавдраас сэргийлдэг

Спортоор хичээллэдэг болон биеийн дасгал гимнастик тогтмол хийдэг хүмүүст хавдар, хорт хавдар тусах эрсдэл бага байдаг тухай Английн эрдэмтэд  мэдэгдэв. Хавдар, хорт хавдар үүсгэх хүчин зүйлсийг нэрлэвэл: архаг стресс, төрөл бүрийн халдвар, тамхи, цусан дахь саахарын түвшин өндөр байх, үрэвсэл... "Хавдар, хорт хавдраас сэргийлэхийн тулд юуны өмнө зөв хооллох ёстой. Чихэрлэг хүнс буюу глюкозыг хязгаарла. Хамгийн гол нь спортоор хичээллэ, ядаж л дасгал сургуулилт байнга хий. Учир нь хөдөлгөөний ачаар эсүүдэд очих хүчилтөрөгчийн хэмжээ 15-20 дахин ихэсдэг" хэмээн эрдэмтэд зөвлөжээ.
Эрүүл эсүүд ба хавдрын эсүүд мэдээж хоорондоо асар их ялгаатай. Эрүүл эсүүд гэмтэж “эвдэрснээс” болж хорт хавдрын эсүүд үүсдэг. Эрүүл эсүүд хүчилтөрөгчөөр "хооллож" амьдардаг бол хорт хавдрын эсүүдэд хүчилтөрөгч шаардлагагүй. Эрүүл эсүүд тодорхой хугацаагаар амьдарч дараа нь үхдэг бол харин хорт хавдрын эсүүд мөнх амьдардаг гэж хэлж болно. Тиймээс эрүүл эсүүдийг хорт хавдрынх болгож хувиргахгүйн тулд  таны бие махбодь хүчилтөрөгчийг хангалттай авах ёстой. Эсрэг тохиолдолд эсүүд дэх митохондри гэмтэж хавдар үүсдэг. Туршилтуудаас үзэхэд, спортоор хичээллэдэг хүмүүст элэгний хорт хавдар тусах эрсдэл 25%-иар бага байсан бол уушигны хорт хавдар 32%, улаан хоолойн хорт хавдар 41%-иар бага байжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top