“Түгшимхий хэв маягийн хүмүүс голдуу нийгмийн сүлжээнд өөрийн амьдралдаа гомдоллож гунигтай түүх бичих ханлагатай” хэмээн Техассын их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны ажлыг “Journal of American College Health” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтдийн судалгаанд 347 хүн сайн дураар оролцов. Тэд бүгд асуулга бөглөжээ. Асуулгад сэтгэл санааны байдал, ганцаардлын мэдрэмж, сэд –фишингийн тухай асуултууд ч байв. Дараа хүмүүсийг сэд –фишинг хандлагатай ба хандлагагүй гэж 2 ангиллаа. Үүний дараа оролцогчдоос нийгмийн сүлжээг хэрхэн ашигладаг тухай, ямар дэмжлэг авдаг зэрэг талаар асууж лавлан дасамхай байдлын төрлийг тодорхойлох тест авчээ. “Түгшимхий хэв маягийн хүмүүс өөртөө итгэлгүй, хардамхай бөгөөд хань ижил, хайртай хүнээ өөр шиг нь дотно харилцаатай байхыг хүсдэггүй гэж үздэг. Тэдний хувьд бие хүмүүсийн хоорондын дэмжлэгийн түвшин өндөр байсан нь бидний таамаглаж байснаас өөр байв. Гэхдээ тэд бусад хүнээр өрөвдүүлэх, хайрлуулах гэж сэд –фишинг хийдэггүй, харин хүмүүстэй холбоо тогтоох замаар тэднийг өөрсдийн хүслээр удирдан залах гэж, мөн сэтгэл санаагаар ойртож дотносохыг хүсдэг аж. Бодит амьдрал дээр ийм хүмүүс ихэнхдээ анхаарал халамжаар дутаж байдаг" хэмээн эрдэмтэд дүгнэжээ.