өдөр
шөнө
×

Зүрх судасны өвчнөөс йог сэргийлнэ 

“Өдөр бүр йогийн дасгал хийж байвал зүрх судасны системийн эрүүл мэндэд тустай, энэ нь сунгалтын дасгалаас ч илүү үр дүнтэй. Сунгалт, стрейчинг бол фитнесийн салбар бөгөөд зөвхөн бие галбирыг сайжруулахад чиглэсэн. Харин йог нь үүний зэрэгцээ мэдрэлийн системийг зохицуулах, тайвшруулах, зөв амьсгалж сургах зэрэг олон талын ашиг тустай аж” хэмээн Канадын Лавалийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны тухай материалыг “Canadian Journal of Cardiology” сэтгүүл нийтэлжээ.
Эрдэмтэд 3 сарын турш 60 хүний биеийн байдлыг судалж даралт болон зүрх судасны системийн байдлыг хянаж байв. Сайн дурын оролцогчдыг 2 бүлэг болгон хуваасан. Тэд 7 хоногт 5 удаа тус бүр 30 минутын турш аэроб дасгал хийхийн зэрэгцээ эхний бүлэг нь 15 минут йогаар хичээллэж, харин нөгөө бүлэг сунгалтын дасгал хийдэг байсан "Үр дүнг нэгтгэхэд йог хийдэг бүлэгт багтсан хүмүүсийн артерийн даралт (эхний тоо) нь нөгөө бүлгийнхнээс 10 мм МУБ доогуур байлаа.... Түүнээс гадна йогийн ачаар тайван байх үеийн зүрхний агшилтын үелзэл буурчээ. Энэ бүхний дүнд зүрх судасны өвчин тусах эрсдэл буурсан ажээ" хэмээн Канадын эрдэмтэд тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top