өдөр
шөнө
×

Ханиад томууг 3 хоногт эдгээж болно

Оросын ЭМЯ-ын халдварт өвчний мэргэжилтэн Владимир Чулановын зөвлөгөө 
Ханиад томууг хурдан эдгээх арга бий, үүний тулд эхний 3 өдөр гэрээс гаралгүй эмчийн зааврын дагуу биеэ эмчлэх ёстой. Өвдсөн хэрнээ ажлаа хийгээд гадуур яваад байвал ханиад томуу үгдэрч хүндрэл үүсэх эрсдэлтэй. Гэртээ байх хугацаанд сайн амарч ав, тэгвэл өвчин амархан эдгэрнэ. Гэхдээ зүгээр нэг орондоо хэвтэх хэрэггүй, дараах хэдэн дүрмийг мөрдвөл зохино. Өрөө тасалгаандаа цэвэр агаар  тогтмол оруулж бай, агаарын чийгшил өндөр байх ёстой. Мөн ус ба шингэн сайн уу, шөл зэрэг хөнгөн бөгөөд шингэндүү хоол идээрэй. Мэдээж, өвдсөн үед архи согтууруулах ундаа хэрэглэж огт болохгүй. Хамгийн гол нь өөрт ачаалал өгч, ядраахаас зайлсхий. Өөрөөр хэлбэл, биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй, бас зурагт бүү үз, нийгмийн сүлжээгээр ч хэсэх хэрэггүй. Хэрэв эдгээр нөхцлийг 3 өдрийн турш сахиж чадвал 4 дэх өдрөөс биеийн байдал шууд сайжрах болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top