Хоолны цэсээ өөрчлөх замаар хорт хавдрын өсөлтийг зогсоож боломжтой хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. “SAHMRI” болон Аделаидын их сургууль, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хамтарч судалгаа явуулсны дүнд энэхүү сонирхолтой дүгнэлтийг хийжээ. Тэдний судалгааны материал “Cancer Discovery” сэтгүүлд нийтлэгдсэн.
Судалгааны багийн удирдагч, эрдэмтэн Дэниел Томас “Хоолны тусгай дэглэм нь хорт хавдарт нөлөөлж байгааг манай судалгаа нотолсон. Хамгийн гол нь өөх тосны хэмжээг багасгах ёстой. Тэр бүү хэл өдөр тутам хэрэглэдэг хоол хүнсээ өөрчилснөөр хорт хавдрын өсөлтийг зогсоож болно” хэмээн мэдэгдэв. “IDH1 гений мутацитай хорт хавдар хэрэв липидүүдгүй бол өсч томрохоо больж байсан. Липидүүд гэдэг нь янз бүрийн хүнсний бүтээгдэхүүний бүтцэд багтдаг өөх тос юм. Бүр мөхөөлдөс, маслонд ч липидүүд бий. Иймээс тослоггүй хоолны дэглэм баримталснар хорт хавдрын өсөлтийг зогсоож болно. Гэхдээ энэ нь зөвхөн IDH1 гений мутацитай хорт хавдарт хамаатай. Ийм төрлийн хорт хавдартай өвчтөнүүд ханасан өөх тос их хэмжээгээр агуулсан хүнсээс татгалзах ёстой” хэмээн эрдэмтэд тайлбарлалаа.