өдөр
шөнө
×

Нүүрний арьсаа зориуд хөгшрүүлэхээ боль

Ихэнх бүсгүйчүүд өөрсдөө ч мэдэлгүй нүүрний арьсаа "зориуд, санаатайгаар" хөгшрүүлж үрчлээ нэмж байдаг. Тэдний гаргадаг 4 гол алдааг хүргэе.
* Нүүрний будаг шунхыг үргэлж хэтрүүлэх, арьс арчилгааны хэрэгслийг олон төрлөөр завсарлагагүй хэрэглэж болохгүй. Зарим бүсгүй хөгшрөлтийн эсрэг тосыг дандаа хэрэглэхийн зэрэгцээ тональ крем байнга түрхэх зэргээр өөрийн арьсыг огт амраадаггүй. Гэтэл энэ бүхэн эсрэг үр дүн өгдөг. Хэт их тос, крем нь нүүрний арьсыг “хүндрүүлж” үрчлээ амархан үүсгэдэг. аж. Ер нь та ямар ч гайхамшигтай, өндөр үнэтэй тос түрхсэн хэрэв зөв хооллодоггүй бол нөхцөл байдал улам дордоно. Иймээс чанартай крем, нүүр цэвэрлэх хэрэгсэл, тоник 3 л байхад хангалттай. Пилинг зэрэг элдэв хэрэгслийг байнга хэрэглэхээ боль, энэ мөн таны мөнгөний түрийвчинд ч ашигтай тусна. 
* Кофеин бол арьсыг хуурайшуулж усгүйжүүлдэг, цагаас эрт хөгшрүүлдэг. Иймээс кофе уухаа боль, эсвэл хэмжээг нь эрс багасгавал зохино. 
* Давсыг хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий. Давс бол бие махбодид усыг тогтоон барьж хавагнуулдаг. Тэр бүү хэл давс нь арьсны эсүүдээс чийгийг гадагшлуулж үрчлээ тогтоход хүргэдэг гэж зарим мэргэжилтэн зөвлөдөг. 
* Наранд биеэ хэт борлуулж "шарж" болохгүй, учир нь арьс нимгэрч чийгээ алдан хуурайшдаг. Улмаар үрчлээ нэмэгдэх аюултай. Иймээс гадаа гарахдаа “SRF 50” нарны тос заавал түрхэх ёстой 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top