өдөр
шөнө
×

CNN: Солонгос эрчүүд ганцаар нас барах нь олширчээ

“Өмнөд Солонгос улсад дунд эргэм насны эрчүүд ганцаардмал үхлээр нас барах нь нэмэгдсэн” хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Тодруулбал, жил бүр дунд эргэм насны мянга мянган солонгос, ганц бие эрчүүд өөрийн гэр бүл, хамаатан саднаас тусдаа ганцаар амьдарч байгаад амиа хорлох буюу өвчний улмаас нас барсан олдох болжээ. Тэдний шарилыг хэдэн өдөр, эсвэл бүр хэдэн долоо хоногийн дараа илрүүлдэг аж. Энэ үзэгдэл Солонгост сүүлийн 10 жилд өргөн тархсан ба одоо тус орны Засгийн газар үүний эсрэг тэмцэж олон арга хэмжээ авч байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар тэр бүү хэл “Ганцаардмал үхлээр өнгөрөхөөс сэргийлэх тухай” хуулийг 2021 онд баталжээ.  “2017 онд 2412 хүн ийм үхлээр нас барсан бол 2021 онд 3378 болж нэмэгдсэн” хэмээн тус орны Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдээлэв.
“Муу дээр муухай” гэгчээр үүн дээр Өмнөд Солонгосын хүн ам их хөгширч байгаа нь нэрмээс болж байна. “Ганцаардмал үхэлд нөлөөлж буй хүчин зүйлс бол ядуурал, хүн ам зүйн хямрал, нийгмийн халамжийн системийн алдаа дутагдал, нийгмийн тусгаарлал... Энэ нь ялангуяа коронавирүсийн Цар тахлын үеэр олны анхаарлын төвд орсон” хэмээн шинжээчид тайлбарлажээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top