Хятадын эрдэмтэд 450 мянга гаруй хүнийг хамруулан өндөгний ашиг тусыг судалжээ. “Өндөг бол зүрх ба судасны өвчин тусах эрсдэлийг бууруулдаг” гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Өндөг мөн булчингуудыг бэхжүүлэхэд тустай, яагаад гэвэл хүн хоол хүнснээс авдаг бүх төрлийн аминхүчлийг агуулдаг аж. Иймээс спортоор хичээллэдэг бол өндөг хэрэглэ, өвдөлт багасна. Түүнээс гадна өндөг нь нүдний хараанд сайн, нүдний алимыг үрэвслээс хамгаалж харааг хурц болгодог.
Өндөг илчлэг багатай хэрнээ их энерги өгдөг, ийм учраас биеийн жин бууруулахад тустай. Өглөөдөө гурилан бүтээгдэхүүн, жигнэмэг идэхийн оронд өндөг хэрэглэвэл илүүдэл жингээс баталгаатай ангижрах болно. Өдөрт 1-2 ширхэг өндгийг чанасан ба шарсан гээд ямар ч хэлбэрээр идвэл зохино. Өндгийг хөргөгчинд 0 градус орчимд хадгалах хэрэгтэй. Гэхдээ хамгийн зохимжтой температур гэвэл хасах 2 градусаас нэмэх 4 градус. Харин температурыг үүнээс ихэсгэвэл өндөгний чанар муудах эрсдэлтэй.