өдөр
шөнө
×

АНУ-д ковидтой хүний тоо 100 сая давлаа 

“2022 оны 12 сарын 21-ний байдлаар АНУ-д коронавирүсийн халдварын тоо 100 сая давлаа, тодруулбал 100’002’695 тохиолдол бүртгэгдсэн. Цар тахал дэгдсэнээс хойш ковидоор амиа алдсан  нийт хүний тоо 1’088’225 хүрэв” хэмээн Жонс Хопкинсийн их сургууль мэдээллээ. Цагаан ордон энэ оны 9-р сард ковидын эсрэг тэмцэлд зориулан 22,4 тэрбум доллар Конгрессээс хүссэн бөгөөд энэ мөнгөний ихэнхийг коронавирүсийн эсрэг вакцин худалдаж авахад зарцуулах юм байна. Дашрамд дурдахад, Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд “Коронавирүсийн халдварыг дахиж авсан тохиолдолд нь эрхтэнүүдийн ажиллагаа доголдох, нас барах магадлал нэмэгддэг” гэж мэдэгдсэн. Тэд энэ дүгнэлтийг гаргахын өмнө АНУ-ын Ахмад настнуудын асуудал эрхэлсэн яамны мэдээллийн санд буй 5,8 сая өвчтөний түүхийг судалсан аж
Нэмж өгүүлэхэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “2023 онд коронавирүсийн Цар тахлын Онц дэглэм цуцлагдана гэж бид найдаж байгаа” хэмээн мэдэгдэв. Харин “Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс өмнө нь “Ойрын 20 жилд шинэ Цар тахал дэгдэх магадлал 50%” хэмээн мэдэгдсэн юм.

 

ж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top