өдөр
шөнө
×

Судас бэхжүүлж цэвэрлэдэг 6 хүнс

Авокадо: Энэ жимсний бүтцэд эслэгүүд, өөхний хүчлүүд, антиоксидант, кали, магни, В бүлгийн витамин, Е ба К витамин бий, иймээс “муу холестерин”-ы түвшнийг бууруулж зүрхний дутагдал болохоос сэргийлдэг. Авокадо мөн даралтыг хэвийн болгодог. 
Анар: Түүнд А, С, Е витамин, төмөр, полифенол ба антоциан агуулагддаг учраас артерийг цэвэрлэж цусны урсгалыг сайжруулдаг. Анарын шүүс нь судасны байдлыг сайжруулж атеросклерозоос сэргийлдэг. 
Куркум: Түүний бүтцэд В ба С, К витамин, антиоксидантууд бий, иймээс зүрх ба судсуудыг бэхжүүлдэг. Куркумины ачаар цусан дахь холестерин багасч товруу үүсэхээс сэргийлнэ. Куркумыг хоол, цай, сүү зэрэгт хольж хэрэглэж болно.
Оливын тос: Энэ тосонд Е, К, В4 витамин, фосфор, кальци, кали, төмөр, өөхний хүчлүүд агуулагддаг, иймээс “муу холестерин”-ы түвшнийг бууруулдаг. Мөн даралтыг хэвийн болгож, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг. 
Самар: Самар бол моно-ханасан тосоор баялаг, бас омега 3-ыг агуулдаг учраас судсанд сайн. Түүнчлэн Е витамин, магни, ургамлын уурагтай учраас товруу үүсэхээс сэргийлдэг. 
Загас: Тослог загас нь даралт болон дотор эрхтэнүүдийн ажиллагааг хэвийн болгодог. Мөн омега 3 хүчлээр баялаг тул цус өтгөрөхөөс сэргийлнэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top