өдөр
шөнө
×

Алимны цуугаар өөрийгөө эмчлэхүй

Толгой өвдөх үед: Ваннд ус дүүргэж 2-3 стакан алимны цуу буюу яблочный уксусыг нэмээрэй. Усны температур 36 градус байхад болно, ийм ваннд 15-20 минут сууна. Түүнчлэн алимны цуу ба усыг тэнцүү хэмжээгээр хольж чамархай, хөмсөгний дээд талд, чихний ард түрхэж болно.
Шавьжинд хазуулбал: Зуслан гарах, хөдөө аялалд явахдаа алимны цууг үргэлж биедээ авч яваарай. Шавьжинд хазуулж арьс загатнах үед энэ цуугаар арчихад хангалттай.
Үе мөч өвдөх үед: 1 стакан усанд 1,5 цайны халбага алимны уксус, 1 цайны халбага зөгийн бал нэмнэ. Өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө үүнээс тал стаканыг уугаарай. 10 өдрийн турш хэрэглэнэ. Энэ аргаар мөн бодисын солилцоогоо сайжруулж болдог.
Хоолойн өвчин: Тал стакан бүлээн усан дээр 1 цайны халбага алимны уксус нэмнэ. Энэ уусмалаар болж өгвөл цаг тутамд 1-2 минутын турш хоолойгоо зайлна. Үүнээс маш багахан хэмжээгээр бага багаар залгин ууж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top