өдөр
шөнө
×

Халуун бууруулах эмийг буруу хэрэглэх аюултай

“Халуун бууруулах эмийг буруу хэрэглэвэл бие махбодид аюултай байж мэднэ. Эдгээр нь үрэвслийн эсрэг стероид бус эм хэрэгсэл, иймээс хэрэв буруу хэрэглэвэл ходоод гэдэсний замыг гэмтээх, бронхиаль астмтай болох зэрэг сөрөг уршиг дагавартай, түүнчлэн цусны системд ноцтой хор хөнөөл учруулж магадгүй. Халуун бууруулах эмийг хэрэглэхийн өмнө түүний зааварчилгааг заавал уншиж тун хэмжээг нарийн чанд баримтлах ёстой. Яагаад гэвэл, насанд хүрсэн хүн ба хүүхдийн хэрэглэх тун өөр өөр. Тиймээс энэ төрлийн эмийг эмчийн зөвлөгөө, жорын дагуу хэрэглэвэл зохино. Түүнээс гадна халуун бууруулах эмийг 3 өдрөөс илүү хэрэглэж болохгүй... Хортой бодисууд бие махбодид хуримтлагдах, сөрөг нөлөөнөөс сэргийлье гэвэл өөр эм хэрэглэж болно. Хэрэв хүүхдэд андуурч их тунгаар халуун бууруулах эм өгсөн бол яаралтай бөөлжүүлэх арга хэмжээ авч, сорбент уулга” хэмээн Оросын эмч Денис Прокофьев зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top