өдөр
шөнө
×

Коронавирүс шүд муутгадаг гэв

Англи улсын Плимутын их сургуулийн эрдэмтэд коронавирүс хэрхэн шүдэнд нөлөөлж буйг  судалжээ. “Covid 19-н бас нэг сөрөг нөлөөг бид илрүүллээ, энэ бол амны хөндий дэх эдүүдийн архаг үрэвсэл. SARS-CoV-2 вирүсийн бүрхүүлийн бүтэц дэх уургуудын нөлөөгөөр шүдний эргэн тойрон дох эдүүдэд архаг үрэвсэл (фиброз периодонта) үүсдэг аж. Энэ үзэгдэл ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагддаг. Түүнчлэн коронавирүс нь шүдний эдүүдийг хурдан хөгшрүүлж хатууруулж байна... Энэ судалгааны үр дүнг шүдний эмч нар ажилдаа ашиглаж эмчилгээний шинэ арга барил боловсруулах байх. Бид нэмэлт судалгаа явуулж үр дүнг дахин шалгах гэж байгаа" хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны тухай материалыг “bioRxiv” нийтэлжээ.  Гэхдээ аливаа судалгааны үр дүнг шинжлэх ухааны сэтгүүл нийтлээгүй бол урьдчилсан гэж тооцогддог билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top