өдөр
шөнө
×

Ковидыг бүрэн хяналтад авсан гэж Хятад мэдэгдэв

“СOVID 19-н Цар тахлыг орон даяар бүрэн хяналтад авсан, нөхцөл байдлын цаашдын өрнөлийг бүхэлд нь таамаглан гаргалаа.... Омикрон штаммын вирулент боломж ихээхэн буурсан. Эмнэлгийн тусламжийн чанар хүртээмж өдрөөс өдөрт сайжирсаар байна. Бээжин хотод халдварын оргил үе дуусч одоо нийслэл хотын ард иргэд болон үйлдвэрлэл хэвийн амьдралдаа аажмаар буцан орж байгаа. Манай орны бусад нутагт ч мөн ялгаагүй коронавирүсийн халдварын түвшин буурч эхэлсэн... Хятад орон ковидын эсрэг тэмцэх арга барилаа өөрчилж дасан зохилдох хугацааг давлаа, энэ боол ямар нэг онцгой зүйл биш” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Ван Вэнь Бинь хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдлээ.
Хятад улс 2023 оны 1 сарын 8-наас коронавирүсийн хязгаарлалтаа зөөлрүүлж байгаа. Тухайлбал, сургалтын болон ажил хэргийн, жуулчны виза олголтыг хялбарчилна гэж Хятадын Гадаад харилцааны яам мэдэгдсэн. Гадаадын иргэд 48 цагийн өмнө өгсөн тесттэй байх ёстой. Хэрэв сөрөг тесттэй бол тэд Эрүүл мэндийн код авах шаардлагагүй юм байна, харин эерэг гарвал сөрөг болтол хүлээх шаардлагатай.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top