Шинэ жилээр хэтрүүлж идсэний дараа элгэнд их ачаалал ирдэг, хэрэв үүн дээр архи согтууруулах ундаа нэмбэл бүр муу. Энэ тохиолдолд дараах 3 арга тус болно.
* Луувангийн шүүс уу, энэ бол хамгийн энгийн бөгөөд хүртээмжтэй арга. Харин пестицидгүй, эко лууван байх ёстой. Ийм лууванд элгэнд ашигтай янз бүрийн ферментүүд агуулагддаг. Дээр нь алимын шүүс нэмбэл улам сайн (Антоновк, Симиренко сортын алим). 1-2 стакан шүүс уухад 30 минутын дараа тархи толгой сэргэж эрч хүч нэмэгдэнэ.
* Үхрийн нүд жимс хүчтэй антиоксидант шинж чанартай, өвөл дархлаанд сайн. Энэ жимс нь бие махбодийн чөлөөт радикалуудыг саармагжуулж элэг, бөөрний ачааллыг эрс бууруулдаг. Түүнийг шууд хөлдүүгээр идэж болно.
* Брокколи байцаа нь токсин, хортой бодисуудыг гадагшлуулахад элгэнд тусалдаг, түүнийг аль болох бага боловсруулж хэрэглэвэл зохино.