өдөр
шөнө
×

Цагаан хоолтнууд сэтгэл гутралд өртөх хандлагатай

Бразил улсын “Unisinos” их сургуулийн эрдэмтэд цагаан хоолтнуудын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд 35-74 насны 14216 иргэн хамрагдсан. “Цагаан хоолтнуудыг мах иддэг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралд өртөх эрсдэл 2 дахин их гэсэн дүгнэлтэд бид хүрлээ. Энэ үр дүн учир шалтгааны холбоосыг харуулахгүй, зөвхөн харьцалдаа тэнцвэрийг үзүүлж буй хэрэг. Гэхдээ үүнийг батлахын тулд урт хугацааны өргөн цар хүрээтэй судалгааг нэмж явуулах шаардлагатай” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Энэ судалгааны материалыг “Journal of Affective Disorders” сэтгүүл нийтэллээ. Бразил эрдэмтдийн шинэ судалгаа нь өмнө буюу 2018 онд Францад явуулсан явуулсан судалгаатай зарим талаар төстэй үр дүн өгчээ. Эрдэмтэд тухайн үед цагаан хоолтнууд ба мах иддэг хүмүүс чухам ямар хүнс  ахиу хэрэглэж буйг нарийвчлан авч үзсэн байна. "Шош, вандуй иддэггүй цагаан хоолтнууд гутралд орох шинж тэмдэг илүү ажиглагдсан. Тиймээс ургамлын гаралтай буюу цагаан хоолонд асуудал байгаа юм биш, харин хүнсний бүтээгдэхүүнийг буруу хослуулж хэрэглэхээс болсон байх" гэсэн таамаглалыг Францын эрдэмтэд дэвшүүлсэн аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top