өдөр
шөнө
×

Брокколи бол хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг

“Брокколи байцааг тогтмол хэрэглэхэд хорт хавдар тусах эрсдэл буурдаг болохыг эрдэмтдийн судалгаа баталлаа. Яагаад гэвэл бие организм дахь хэвийн бус эсүүдийн өсөлтөд саад болж исэлдэх стрессийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд энэ ногоонд их хэмжээгээр агуулагддаг аж” хэмээн “En Son Haber” бичжээ. Түүнээс гадна брокколийг байнга хэрэглэх үед зүрх судасны системийн ажиллагаа сайжирч зүрхний өвчин тусах эрсдэл багасдаг юм байна. Энэ байцаанд олон төрлийн витамин, ашигтай бодисууд бий: холестерины түвшнийг бууруулдаг бодисууд гэх мэт. Брокколийн бүтцэнд агуулагддаг А витамин, лютеин, зеаксантин нь нүдний хараанд сайн. Түүнд мөн их хэмжээний эслэг, уураг болон С витамин, В9 (фолийн хүчил) бий. Жишээлбэл, К1 нь ясны эрүүл мэнд, цусны бүлэгнэлд маш чухал. Ашигтай бодисуудыг алдагдахаас сэргийлэн брокколийг ууранд жигнэж хэрэглэвэл зохино. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top