өдөр
шөнө
×

NBC: АНУ-ын сурагчид дахиад маск зүүж эхлэв

“АНУ-ын Нью-Жерси мужийн сургуулиудад коронавирүсийн халдвар ихэсч байгаа тул заавал маск зүүх шаардлагыг эрх баригчид тавьж эхэлжээ. Нью-Жерсийн хойноос урагшаа нийт 19 тойрогт коронавирүсийн халдварын түвшин их өндөр байна. Одоо өвлийн амралт эхэлсэн, гэр бүлээрээ дэлгүүр хоршоогоор явах нь ихэсч бас айл өрхүүд нийлж найр наадам хийх нь олширсон. Иймээс  нөхцөл байдал түгшүүртэй болж магадгүй. Харин эрх баригчид "Шинэ жилийн амралтын дараа халдварын тоо улам нэмэгдэхээс сэргийлэн маск зүүх дэглэм тогтоох зэрэг арга хэмжээ авсан" гэж тайлбарлалаа” хэмээн “NBC” телевиз мэдээлэв. Паттерсон хотын сургуулиудын хяналт хариуцсан байцаагч Эйлин Шефер “Ковидтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учраас маск заавал зүүх журам гарсан. Бид сургалтын явцыг хэвийн үргэлжлүүлэхийг хүсч байна, зайны сургалт явуулах шаардлага үүсэхээс сэргийлж буй хэрэг. Бид маск зүүх шаардлагагүй болсон үед мэдэгдэнэ” хэмээн тайлбарлалаа. Түүнчлэн Пассаик хотын сургуулиуд бүр өвлийн амралт эхлэхээс 2 хоногийн өмнөөс маск зүүж эхэлсэн юм байна. Харин Кэмденд 1 сарын 5-наас масктай дэглэм тогтоож байгаа аж. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top