өдөр
шөнө
×

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ногоо ахиу хэрэглэ

Шарсан, чихэрлэг зэрэг хүнсийг хэт их хэрэглэвэл гэдэс үрэвсэх, ходоод өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн хатах зэрэг уршиг дагавартай. Иймээс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй энэ 7 ногоо, халуун ногоог өдөр бүр хэрэглэхийг санал болгож байна. 

Хар чинжүү: Микробын эсрэг, үрэвслийн эсрэг шинж чанартай хар чинжүүг ашиглан хоол боловсруулалттай холбоотой олон өвчнийг эмчилдэг. 
Сармис: Энэ ногоо бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Түүнийг мөн ханиад, өтгөн хатах, артритыг эмчлэхэд хэрэглэдэг билээ. 
Корица: Үрэвслийг бууруулдаг, гэхдээ түүнийг маш бага хэмжээгээр хэрэглэх ёстой. 
Имбирь (цагаан гаа): Үрэвсэл багасгахаас гадна үе мөч өвдөхөд намдаадаг. 
Розмарин: Энэ хольц нь үрэвслийг бууруулдаг болохыг судалгаагаар нотолжээ.
Куркум: Түүнд агуулагддаг куркумин хэмээх бодис бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй антиоксидант юм. Түүнийг хар чинжүүтэй хэрэглэвэл шингэц сайжирдаг. 
Кардамон: Үрэвслийг бууруулахаас гадна элэгний өөхлөлтийн үед тустай халуун ногоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top