өдөр
шөнө
×

Ургамал ногоо тарьж арчилдаг бол хавдар тусах эрсдэл бага

АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэмтэд шинэ судалгаа явуулсны эцэст ургамал, ногоо тарьж арчлах замаар хорт хавдраас сэргийлж болно гэж дүгнэжээ. Тэдний судалгааг “Lancet Planetary Health” сэтгүүл нийтлэв. Ер нь эрдэмтэд өмнө нь ургамал ногоог тарьж арчлахад эрүүл мэндэд хэрэгтэй, мөн стресс, түгшүүрийн эсрэг тэмцэхэд тустай болохыг баталсан. Гэхдээ тухайн үед учир шалтгааны холбоог тогтоогоогүй төдий эрүүл саруул биетэй хүмүүс л бусдаас илүү их ургамал ногоо тарьдаг гэж үзсэн юм. 
Энэ удаа 291 хүн сайн дураар туршилтад оролцов, тэдний дундаж нас 41 байсан. Хүмүүсийг 2 бүлэг болгон хуваав. Эхний бүлгийн оролцогчдод хэсэг газар, үр, суулгац олгож ургамал ногоо тарих анхан шатны дамжаанд суулгалаа. Харин нөгөө бүлгийг хяналтын бүлэг болгон үлдээсэн. Оролцогчид бүгд идэвхжил зэргийг бүртгэх тусгай аппарат хэрэгсэл зүүж хоол тэжээл болон сэтгэцийн эрүүл мэндийн тухай асуулгыг тогтмол бөглөж байлаа. 6 сарын дараа 1-р бүлгийн хүмүүсийг хяналтын бүлгийнхэнтэй харьцуулахад эслэгүүдийг 7%-иар их хэрэглэдэг болжээ. Харин хөдөлгөөний идэвх нь 7 хоногт 42 минут хүртэл нэмэгдэж стресс ба түгшүүрийн түвшин мэдэгдэхүйц буурсан аж. “Биеийн хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, стрессийн өндөр түвшин зэрэг нь хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй хүчин зүйлд тооцогддог. Хүн бүр өөрийн хооллолт, хөдөлгөөний идэвх, сэтгэцийн байдлаа цаг үргэлж ухамсартай хянаж цагдаж чаддаггүй. Иймээс манай энэ туршилт шиг төсөл нэн чухал ач холбогдолтой, учир нь хүн амын дунд хорт хавдраас сэргийлэхэд тус болж өгнө. Энэ нь ялангуяа бага орлоготой хүмүүсийн хувьдамин чухал асуудал” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top