өдөр
шөнө
×

Цус өтгөрөхөөс сэргийлэх тухай

---Оросын токсикологч эмч Михаил Кутушовын зөвлөгөө---
Хүмүүс өглөөдөө санамсаргүй эсвэл мэдэхгүйгээс болж алдаа гаргаж улмаар цус өтгөрч болзошгүй. Өглөө юм идэх дуршилгүй байх нь таны бие организмд цөсний гэртэй холбоотой асуудал үүссэн байж магадгүйг сэрэмжлүүлж буй хэрэг. Өглөө заавал 1 аяга бүлээн ус уугаарай, тэгвэл токсины хуримтлалыг бууруулж цус шингэлдэг. Түүнчлэн ийм зуршлын ачаар ходоод гэдэсний зам тань эхний хоолыг хүлээн авахад бэлэн болж улмаар хоол боловсруулалт сайжирна. Харин өглөөдөө өтгөн кофе уухаас зайлсхийвэл зохино. Англи дахь Батын их сургууль энэ сэдвээр судалгаа хийсэн. Өглөө сэрмэгцээ өтгөн кофе ууснаар цусан дахь саахарын түвшин ихсэх, чихрийн шижин тусах эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг талтай болохыг англи эрдэмтэд тогтоожээ... Уурагны дутагдал мөн цус өтгөрөхөд хүргэж болзошгүй. Иймээс амьтны гаралтай хүнсэнд агуулагддаг уураг тогтмол хэрэглэх ёстой. Мэдээж, мах болон уургийн бүтээгдэхүүнд агуулагддаг өөх тосны хэмжээг хязгаарлахыг бүү март.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top