өдөр
шөнө
×

Инсультээс сэргийлэх ханд 

Нарсны боргоцойтой хандыг инсультээс (цус харвах) сэргийлэхийн тулд хэрэглэж болно. Гэхдээ энэ хандыг ууж эхлэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. Учир нь аливаа жор хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг билээ. 
Эхлээд нарсны боловсорсон боргоцойноос 5 ширхэгийг бэлдэнэ. Дээр нь 0,25 литр спирт (70%) эсвэл сайн архи нэмж хийн өрөөний хэмд 10 өдөр байлгаж идээшүүлнэ. Дараа нь энэ хандыг шүүн дээр нь 1 цайны халбага алимны цуу (яблочный уксус эсвэл усан үзмийн уксус) нэмнэ. Орой бүр унтахын өмнө 1 стакан өтгөн биш цай уухдаа энэ хандаас 1 цайны халбагыг хийгээрэй. Зөгийн бал нэмбэл бүр сайн. Инсультээс сэргийлэх, эсвэл дараа нь уршиг дагаврыг арилгахад үүнийг хэрэглэдэг. Нарсны боргоцойтой ийм ханд цусыг шингэлж тархины судсуудад таатай нөлөөлөх ба мэдрэлийн эсүүд мөхөхөд саад болж блоклон, биеийн хөдөлгөөн ба хэл яриаг нөхөн сэргээхэд тусалдаг. Эмчилгээний курс 6 сар. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top