өдөр
шөнө
×

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдгийг нэрлэв

“Цустай баах, байнга өтгөн хатах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг” гэж анагаах ухааны доктор, мэс засалч Жеффри Нельсон, хорт хавдрын эмч Жей Бен Уилкинсон нар  мэдэгдлээ.“Бүдүүн гэдэсний хорт хавдар бол тархалтаараа дэлхийд 4-т жагсдаг. Ийм оноштой 50-иас доош насны өвчтөнүүдийн тоо жилээс жилд өсч байна. Иймээс дээр дурдсан шинж тэмдэг илэрвэл анхаарлаа хандуул. Яагаад гэвэл, бүдүүн гэдэсний хорт хавдар эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй явдаг, харин хавдар томрохын хэрээр гэдсэнд өөрчлөлт гардаг. Энэ үед дотор муухайрах, бөөлжих, хүндэрсний дараа гүйцэд баагаагүй мэт мэдрэмж төрөх нь бий. Мөн биеийн жин буурч турах, хоолны дуршил мууддаг” хэмээн Уилкинсон эмч онцлон тэмдэглэв. Харин мэс засалч Нельсон “Бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдгээс дурдвал байнга өтгөн хатах эсвэл эсрэгээр гүйлгэх, гэдэсний доогуур өвдөх, цус багадалт, хүндрэх үед өвдөх. Хамгийн тод шинж тэмдэг гэвэл хар цустай баах, гэхдээ энэ нь голдуу хорт хавдрын сүүлийн шатанд илэрдэг билээ. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандаж колоноскопи хийлгээрэй” хэмээн тайлбарлалаа. Энэ материалыг “Eat This, Not That!”-с дэлгэрүүлж уншина уу. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top