өдөр
шөнө
×

Аспиринаас дутуугүй цус шингэлдэг хүнс

Та эм уухын оронд доор дурдсан хүнсээс сонгож хэрэглэвэл дархлаагаа бэхжүүлж бие махбодио витаминаар хангахын зэрэгцээ эрүүл мэндэд огт хор хөнөөлгүй, цус шингэрэхэд дөхөм. 

Бөөрөнхий сонгино Түүхийгээр идвэл илүү сайн, учир нь тромб гэж нэрлэдэг эритроцитүүдийн бүлгийг “хөөж зайлуулдаг”. 
Сармис: Олон өвчний дайсан, ханиад томуугаас сэргийлж цус шингэрүүлдэг. 
Чинжүү: Бүхий л төрлийн чинжүү цусны өтгөрлийг уусгаж шингээдэг, түүнчлэн хорт хавдраас сэргийлэхэд хэрэгтэй. 
Тараг: Энэ исгэлэн ундаа нь ашигтай бактериудаар баялаг, дархлаа бэхжүүлж бие цэвэрлэхийн зэрэгцээ цус шингэлнэ. 
Какао: Түүнийг хэтрүүлж болохгүй, даралт ихдэж мэднэ. 
Ногоон цай: Судсууд болон түүгээр урсах цус эрүүл бол бие ч эрүүл. Ийм учраас ногоон цай уудаг азичууд урт насалдаг байх. 
Зөгийн бал: Түүнийг ялангуяа нимбэгтэй цуг хэрэглэвэл цус сайн шингэлнэ. Гэхдээ хэмжээ тунг тааруулж хэрэглэх ёстой. 
Оливын эсвэл маалингын тос Эдгээр тосыг шууд хэрэглэхээс гадна салаат амталж болно. Маалингын тос нь илүү үйлчилгээ сайтай. 
Бөөрөлзгөнө: С витаминаар баялаг, цусанд эерэг нөлөөлдөг. Жимс төдийгүй навчийг эмчилгээнд ашиглана. Чанамал, шүүс, цай зэрэг шингэн хэлбэрээр хэрэглэвэл сайн. Холестерины түвшнийг бууруулж атеросклероз үүсэхээс сэргийлдэг.
Нэрс: Түүний бүтцэд А, С витамин бий, бас кумарин. Энэ бол тромб үүсэхээс сэргийлдэг бодис. Нэрс мөн хавдрын эсрэг үйлчилгээтэй, нүдний харааг сэргээхэд тустай
Улаан лооль: Цусны бүлэгнэлийн түвшнийг бууруулдаг. Өдөрт 4 ширхэг шинэ помидор идэхийг эмч нар зөвлөдөг, гэхдээ ходоодны хүчил өндөр бол болгоомжтой хэрэглэх ёстой. 
Цоохор майлз (Сельдерей): Шүүс нь цус шингэлэхэд тустай, бас тураадаг. Гэхдээ энэ бол нэг ёсны гүйлгэх хэрэгсэл тул хэм хэмжээг баримталж хэрэглэх ёстой. 
Имбирийн үндэс: Байгалийн гаралтай төгс эм. Ханиад томуу эмчилж илүүдэл жингээс ангижруулна, бас цус шингэлдэг. Түүнийг өвөл халуун цайтай хэрэглэвэл дээр. 
Корица: Микробын эсрэг үйлчилгээтэй, тромбоос ангижруулдаг. 
Куркума: Энэ халуун ногоо бол сайн антисептик, биеийн эсэргүүцлийг сайжруулна, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, элэг болон дотоод эрхтэнүүдийн ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top