өдөр
шөнө
×

Хятадад сард 59938 хүн ковидоор өнгөрчээ

Хятадын эрх баригчид “тэг ковид” бодлогыг цуцалснаас хойш коронавирүсийн Цар тахлын тухай албан мэдээг өдөр бүр нийтлэхээ больсон. Харин өчигдөр Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын төлөөлөгч Зяо Я Хуи мэдэгдэл хийжээ. “Тэг ковид бодлогыг өөрчилсний дараа бүтэн сарын хугацаанд 59938 хүн коронавирүсээр нас барлаа хэмээн Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын төлөөлөгч Зяо Я Хуи ярилаа. Тэрбээр мөн нас барагсдын ихэнх нь ахмад настнууд байгааг онцлов. Яагаад гэвэл, өвөл ахмадуудын зүрх судасны өвчин даамжрах хандлагатай, бас амьсгалын замын өвчлөл ихэссэнтэй холбоотой аж” гэж “Global Times” сонин мэдээллээ.
Энэ 59938 бол 2022 оны 12 сарын 8-наас 2023 оны 1 сарын 12-ны хооронд өнгөрсөн хүмүүсийн тоо. 5,5 мянган хүн амьсгалын дутагдлаас болж нас барсан бол үлдсэн нь ковид ба бусад өвчин хавсарсан байсан гэжээ. Нас барагсдын дундаж нас 80,3 байв. Өөрөөр хэлбэл нас барсан 10 хүний 9 нь 65-аас дээш насныхан байлаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top