өдөр
шөнө
×

Өмнөд Солонгос маск заавал зүүх журмаа цуцлав

Өмнөд Солонгосын эрх баригчид 1 сарын 30-наас өрөө тасалгаанд маск заавал зүүх журмаа цуцлах шийдвэр гаргасан тухай “Рёнхап” агентлаг мэдээлэв. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хан Дак Су “Цар тахалтай холбоотой сүүлчийн хязгаарлалтаа цуцлахаар боллоо, яагаад гэвэл коронавирүсийн халдвар буурч өдөр тутмын ачаалал багассаар байна. Гэхдээ эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлэх, нийтийн тээврээр зорчихдоо маск заавал зүүх хууль хэвээр үйлчилнэ” хэмээн мэдэгджээ. Тус орны Засгийн газар өмнө нь 4 үзүүлэлтийн ядаж 2 нь мөрдөгдсөн тохиолдолд Цар тахлын хууль журмыг бууруулна гэсэн. Үүнд: шинэ халдварын тоо буурах, хүнд өвчлөгсөд ба үхэл багасах, эмнэлгийн үйлчилгээ сайжрах, өндөр эрсдэлтэй бүлгүүдийн вакинжуулалтын түвшин өндөр байх. “Одоо энэ 4-ийн сүүлийнхээс бусад нь биелсэн, мөн эрсдэлийн гадаад хүчин зүйлс хяналтад байгаа. Шинэ халдварын тоо сүүлийн 13 долоо хоногт хамгийн бага түвшинд хүрлээ.... Гэхдээ 60 ба түүнээс дээш насны хүмүүс аль болох хурдан вакцинжуулалтад хамрагдахыг би зөвлөж байна” гэж ЕС Хан мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top