өдөр
шөнө
×

Кракен штаммын үед илрэх шинж тэмдэг

---Оросын эмч Олег Абакумовын зөвлөгөө--- 
Коронавирүсийн шинэ штамм ХВВ.1.5 "кракен” өнөөдөр дэлхий даяар тархаж байна. Шинэ штамм өмнөхүүдээс илүү халдвартай, иймээс вакцинжуулалтад хамрагдсан хүн ч тусах магадлалтай. Таны дархлаа хүчтэй байх тусам өвчнийг хөнгөн даван туулах болно.
Хамгийн гол аюул бол кракен штаммаар өвчлөөд эдгэрсний дараа хүндрэл үүсч болзошгүй. Кракений шинж тэмдэг ерөнхийдөө омикрон хувилбартай төстэй. Үүнд: хоолой ба булчин, үе мөч өвдөх, хамрын  ханиад, хамар битүүрэх, толгой өвдөх, ханиах, ядрах, халуурах, дагжиж чичрэх, үнэрлэх чадвараа алдах (цөөн тохиолдол). Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах ёстой, өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top