өдөр
шөнө
×

Өдөрт 1ш гамбургер иддэг бол эрүүл элэг ч гэмтэнэ

Фастфүүд хэрхэн элгэнд нөлөөлж буйг Өмнөд Калифорний их сургуулийн дэргэдэх Кекийн анагаахын сургуулийн эрдэмтэд судалжээ. Нийт 4000 хүнийг судалгаанд хамруулж өдөр бүр хэрэглэсэн илчлэг, фастфүүдийг нарийн хэмжиж байв. Эрдэмтэд хэдий хэр хэмжээний фастфүүд хэрэглэхэд элгэнд хор хөнөөл учруулж эхлэхийг тогтоохыг хүсчээ. Гэтэл өдрийн турш хэрэглэсэн илчлэгийн 20% орчим нь фастфүүд бол бие махбодид аюултай гэсэн дүгнэлт гарлаа. Өөрөөр хэлбэл, та өдөрт хэдэн удаа хооллохдоо нэгийг нь фастфүүдээр орлуулдаг бол эрүүл мэндэд сөрөг нөлөөлж улмаар элэг өөхлөх эрсдэлтэй аж. Өдөрт 1 ширхэг гамбургер идсэн ч элгэнд өөрчлөлт орно гэж ойлгох ёстой. Гамбургер, фри төмс, пицца, наггетс, хот-доги, хийжүүлсэн ундаа, сүүн коктейль зэрэг түргэн хоол нь маш өндөр илчлэгтэй, яагаад гэвэл их хэмжээний өөх тос, саахар агуулдаг. 1 ширхэг том гамбургер эсвэл 3 ширхэг тахианы далавч идэхэд таны хоногт хэрэглэх илчлэгийн 25% болно. “Үүнийг элэгний (архины бус) өөхлөлт гэдэг. Элэгний эсүүдэд өөх хуримтлагдах аюултай. Өдөрт 2 удаа фастфүүд иддэг хүмүүсийн элэг үрэвсч байгаа нь манай судалгааны явцад нотлогдсон.... Үүний дүнд элэгний фиброз ба цирроз үүсэх, улмаар хорт хавдар болж хувирах магадлалтай” гэж шинжээчид сэрэмжлүүлэв. Тэдний судалгааны үр дүнг “Clinical Gastroenterology and Hepatology” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top